Катрин Маяорга гэгч багш эмэгтэй алдарт хөл бөмбөгчин Кристина Роналдог хүчингийн хэрэгт буруутган шүүхэд ханджээ. 

Мөрдлөгийн явцад олдсон видео бичлэгээс харахад тэд Лас Вегасын шөнийн клубт бүжиглэн, бүжиглэж байхдаа бие биенийхээ чихэнд шивэгнэн инээлдэж, бүсгүй түүнийг өдсөн хөдөлгөөн хийж байгааг үзүүлжээ. 

Палмс зочид буудлын казинод 9-н жилийн өмнө болсон тус үйл явдлыг гар утсан дээр бичсэн байна. Тухайн үед 24 настай байсан шөнийн клубын бүжигчин байсан Маяоргагийн бүсэлхийгээр Роналдо тэвэрсэн байдалтай байсан бол харин бүсгүй түүний өмнө илт өдсөн хөдөлгөөн хийж байжээ.  

Гомдол гаргасан бүсгүйн хэлсэнээр тэд шөнийн клубт бүжиглэж байгаад дараа нь Роналдогийн пентхауст очжээ. Маяора өмсөж явсан даашинзаа солих гэж угаалгын өрөөнд орход нь хөл бөмбөгчин араас нь орж ирээд хүсээгүй байхад нь хүчирхийлсэн гэжээ.

Гэсэн ч 33 настай хөлбөмбөгчин твиттер хуудсаараа “ Миний эсрэг гаргасан нэхэмжлэлийг би эрс няцааж байна. Хүчин бол жигшүүртэй гэмт хэрэг, би хүч хэрэглэхийн эсрэг байдаг. Энэ бол миний итгэл үнэмшилийн эсрэг үйлдэл. Би өөрийн нэрийг цэвэрлэх хүсэлтэй ч миний нэр хүндийг ашиглан хүмүүст цахимаар дамжуулан сүр дуулиан тарааж өөрсдийн нэр хүнд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгохоос татгалзаж байна” гэжээ. Мөн тэрээр хоёр дахь твиттертээ “ Тийм учраас бүх мөрдлөгийн үр дүн гартал амар тайван байх боломжийг би өөртөө өгч байна” гэжээ. Шүүх материалд Роналдо Маяоргатай хувийн харилцаанд орсон ч харилцан тохиролцсон гэж мэдэгджээ.

Бичлэгийн зургуудаас хүргэж байна.