Фото: Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Б.Баясгалан
11 сарын 06, 2018

УИХ хурал өнөөдөр ээлжит бус нэгдсэн хуралдаан зарлан хуралдаж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар хариуцлагаа хүлээж буй хүсэлтийнх нь дагуу УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг фото сурвалжилгаар хүргэж байна.

Санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Б.Батзориг "Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан Засгийн газрын гишүүд, ХХАА-н салбарынхандаа баярлалаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудалд би ёс суртахууны хариуцлага хүлээж байна. Үүнд иргэдээсээ, ХХАА-н салбарынхнаасаа, хайрт ээжээсээ чин сэтгэлийн уучлал гуйж байна" хэмээсэн юм.

Холбоотой сэдвүүд

б.батзориг сайд уих чуулган

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.