Э.Мөнхтуяа
10 сарын 23, 2018
Алдарт дуучин Бритни Спирс тайзны онцгой хувцаслалтаараа олонд танигдсан. Тэгвэл тэрээр өнгөрсөн ням гаригт Техас мужид хийсэн тоглолтынхоо үеэр бас нэгэн шинэ мэдрэмжийг фенүүддээ өгчээ.
36 настай поп од Остинд тоглосон “Circuit of America for Formula 1 GP” тоглолтынхоо дундуур гайхалтай, халуухан дотуур хувцаснууд өмсөн гарч ирчээ. Нэгэн үзүүлбэртээ улаан өнгийн цээживч өмсөн, загасан нэхээстэй триког өндөр өсгийттэй өмссөн бол өөр нэг үзүүлбэрт үдээстэй дотуур хувцас өмсөн ташуур барьсан нь олныг алмайруулсан байна.
Гэхдээ тэрээр тайзны урлагт эрт гараагаа эхлүүлсэнийг хэлэх үү “showgirl” гэдгээ дахин баталжээ. Түүний үзүүлбэрүүд нь олон хэсгээс бүрдсэний дээр маш сонирхолтой байсныг дараах зургуудаас хараарай.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.