peak.mn
09 сарын 04, 2018
Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой энэхүү чуулга уулзалт найм дахь жилдээ болж байна.
Энэ удаагийн “Coal Mongolia - 2018”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Гложекс Консалтинг” ХХК, хамтран зохион байгуулагчаар Монгол нүүрс Ассоциац болон Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны томоохон компани Fenwei Energy Information Services Co.,Ltd (Fenwei) буюу www.sxcoal.com ажиллаж байгаа бөгөөд 600 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ удаагийн чуулга уулзалтыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Нүүрсний салбар бол манай улсад орчин үеийн уул уурхайн салбарын үндсийг тавьсан төдийгүй нүүрс нь стратегийн чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн билээ. Тавантолгойн болон бусад томоохон нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид үндэслэсэн хамтын ажиллагааны хүрээнд бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжууд бий гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэлээ.
УУХҮ-ийн сайд мөн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүд болон уул уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрх зүйн орчин гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.