Дуучин Рита Ора тайз болон тайзны гадуур олны анхаарлыг татсан этгээд хувцаслалтаараа алдартай. Тэрээр саяхан Германы алдартай дизайнер Escada-ийн хувцасны коллекцоос өмссөн нь түүний гайхалтай загварлаг дүр төрхийг илтгэн харуулжээ. 

28 настай дуучин загварын брэндийн 2019 оны Хавар/Зуны компанит ажилд Escada хувцасны брэндийн шинэ нүүр царайгаар ажиллах болсноо зарласан байна.Түүний оролцсон зураг авалтууд нь амьд, эрч хүчтэй, анхаарал татам бөгөөд тод өнгүүдээр цогцолсон Escada-ийн олон дүр төрхийг харуулжээ.

Дуучин брэндийн элч төлөөлөгч болж, хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Escada энэ жилийг маш зоримог эхлүүлж байгаа. Тэдний ДНХ тод өнгө, хүчирхэг хэвлэл, чадалтай эмэгтэйчүүд дээр төвлөрч байгаа нь маш их таалагдаж байна. Би хамтын ажиллагааныхаа талаар илүү ихийг та бүхэндээ дэлгэн харуулахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээжээ.