Хятадууд метрогоор зорчихдоо нүүрээ уншуулан төлбөрөө төлөх боломжтой боллоо

Э.Мөнхтуяа
03 сарын 18, 2019

Хятадын Гуандун мужийн Шенжен хотын метроны оператор нь зорчигчдод нүүрээ ашиглан тасалбар худалдан авах төлбөрийн аргыг туршиж байна.

Фүтиан дахь нүүр таних тасалбарын үйлчилгээ нь одоогийн байдлаар туршилтын горим дээр байгаа. Энэ нь өдөр тутам үйлчлүүлдэг олон тооны зорчигчдод үзүүлэх билетний үйлчилгээг хөнгөвчлөх боломжийг олгоно хэмээн Өмнөд Хятадын Өглөөний Пост мэдээлэв. 

Гар утаснаасаа эсвэл тасалбараа харуулахын оронд зорчигчид нь хяналтын хаалганы дэргэд байрлах таблетны хэмжээтэй дэлгэцний урд зогсон, нүүрээ скайнердуулснаар зорчих боломжтой аж. Үүний дараа зорчигчийн данснаас зохих дүн автоматаар хасагдана. 

Энэ нь Хятад улсын хувьд анхны тохиолдол биш бөгөөд Жэжиен мужийн Ханзоу хотод байрлах КFC сүлжээ рестораны салбараар үйлчлүүлэгч инээмсэглэж, хоолоо төлөх ижил төрлийн загварыг ашиглаж буй юм. 

“Ирээдүйд нүүрний билетний үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд, зорчигчид нүүрний мэдээллээ урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Нүүрний мэдээллийг нь данстай холбоно” хэмээн тус зогсоолын ажилтан мэдэгджээ.

БНХАУ-ын засгийн газар нь хэдэн сая өндөр түвшиний хиймэл оюун ухаан дээр тулгаарласан хяналтын камерыг улс орон даяар байрлуулсан. Тэдгээрийг хууль сахиулах, гэмт хэрэгтнүүдийг баривчлахад ашигладаг. Мөн тус технологийг оюутнуудын ирцийг хянахад ашиглах боломжтой гэнэ.



Эх сурвалж: nextshark.com

Холбоотой сэдвүүд

метро нүүр царай таних хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.