Э.Мөнхтуяа
11 сарын 08, 2019
Британийн Little Mix хамтлагийн охидын танилцуулсан, АНУ-ын брэнд "Pretty Little Thing"-ээс гаргасан анхны загварын коллекцид Хятадын уламжлалт даашинзуудтай төстэй загварууд багтжээ. Үүнийг соёлын зориулалтаар нь ашиглаагүй хэмээн сошиал медиа хэрэглэгчид буруутгаж байна.
Уг коллекцын нээлтийг баасан гарагт хийхээс өмнө инстаграм хуудсанд постеруудыг байрлуулжээ. Хамтлагийн гишүүд болох Жесси, Перри, Лэй-Анн нар Хятадын уламжлалт даашинзтай төстэй загварын хувцаснуудыг харуулсан байв.
Загварын хувцасны худалдаа эрхэлдэг "Boohoo Group"-ийн эзэмшдэг "Pretty Little Thing" брэнд нь Манчестер хотод байрладаг ба АНУ, Ирланд, Франц, Австрали, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг. Тэдний хамгийн сүүлийн зар сурталчилгаан дээр тус коллекцийг “үдэшлэг болон бүх хэв маягт тохирсон” гэж тодорхойлсон байна.
Коллекцид багтсан даашинзууд нь Хятад зах, торгон хатгамал зэргийг багтаасан, уламжлалт хувцастай (cheongsam) төстэй байсан нь асуудал дагуулжээ. 1920 онд Шангхайгаас гаралтай дээд зиндааны давхаргын эмэгтэйчүүдийн өмсдөг байсан бие барьсан даашинзыг кипао (qipao)хэмээн нэрлэдэг байсан аж.
Little Mix-ийн оруулсан пост нь тэдний фенүүдээс маш их дэмжлэг авсан ба 294,000 фен нь “like” дарсан байна. Гэсэн ч олон хүмүүс үндэсний хувцасыг нь буруугаар илэрхийлсэнд буруушаажээ.
Эх сурвалж: https://nextshark.com/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.