China Youth Daily сонины саяхан хийсэн судалгаанд оролцогчн Хятад залуусынн 71.9 хувь нь залуучуудын дунд гэрлэлтийг дэмжих төрийн бодлогыг хүлээж байна гэж хариулжээ.


Судалгаанд оролцсон 18-35 насны 1764 залуусын 64.7 хувь нь засгийн газрын хөрөнгөөр баригдах орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна бараг 50 хувь нь жирэмсний болон гэрлэлтийн амралтаа сунгахаар төлөвлөж байна гэж хариулжээ. 

Судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь 26-29-ны хооронд гэрлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн бол 67.5 хувь нь гэрлэх, хүүхэдтэй болоход хэт их зардалтай учир залуус эрт гэрлэхгүй гэжээ.

Зарим залуу хүмүүсийн хувьд тогтвортой орлого бол гэрлэлтийн урьдчилсан нөхцөл гэж үздэг учир хэн нэгэнтэй үерхэж дурлахаасаа өмнө мөнгө хэрхэн олох вэ гэдэгт л анхаарлаа хандуулах болсон гэж сэтгэлзүйч Жоу Сяопэн хэлжээ.

Эх сурвалж: China Youth Daily