Фото: Цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй эмч нар

Л.Баяржаргал
10 сарын 04, 2017

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж жагсаал зохион байгууллаа. 

Жагсаалд оролцогч эмч, эмнэлгийн ажилчид "Эмч, эмнэлгийн ажилчид үнэгүйдэж байна", "эмч эмнэлэгийн ажилчид иргэдийнхээ төлөө ажилласаар амьдрал нь цөхөрч байна", "бид цалингаа нэмүүлэхээр тууштай тэмцэнэ" зэрэг үгтэй лоозон, самбаруудыг барин жагсчээ. Тэд жагсаалаа Ялалтын талбайгаас эхлүүлж, Сүхбаатарын талбай хүртэл цуваа үүсгэн цалин нэмэхийг шаардаж алхлаа.

Эрүүл мэндийн салбарын ажилчид цалин нэмэхэд шаардагдах мөнгийг ирэх оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай 20 мянган хүний гарын үсэгтэй шаардах бичгийг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд хүргүүлжээ. Гэвч холбогдох байгууллагууд тодорхой шийдэлтэй хариу ирүүлээгүй учир тэмцлийн хэлбэрт шилжиж, жагсаал зохион байгуулж байгаа юм.

Холбоотой сэдвүүд

жагсаал цалин эмч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.