Баярмаагийн Баярчимэг
06 сарын 26, 2021
Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган ажилтан цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зуржээ. Энэ шаардлагаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдлээ. Мөн ковид-19 өвчнөөр өвдсөн эмч, эмнэлгийн ажилтны цалинг бүтнээр нь тооцож өгдөг болгохыг өгөхийг хүсэв.
Уг асуудлын талаар Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд: "Эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авна. Үүний хүрээнд бүх эмнэлгүүдэд цалинг нь бүтнээр нь олгох, листээр бодохгүй байх чиглэл өгөх болно" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.