Б.Баясгалан
11 сарын 22, 2019
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Тодруулбал,
Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолыг С.Ганболдод олголоо.
Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайлал үзүүлж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан Жамцийн Дашдавааг шагнав.
Гавьяат агрономич
Гавьяат механикжуулагч цол
Соёлын гавьяат зүтгэлтэн цол
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол
Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын дараах хүмүүст Төрийн одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Алтан гадас одон
Хөдөлмөрийн хүндэт медаль
Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.
ерөнхийлөгч одон медаль х.баттулга төрийн дээд цол атар газар эзэмшсэний 60 жилийн ой
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.