Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ.

Үндэсний их баяр наадмыг нээхдээ Төрийн есөн хөлт Цагаан тугийг Төрйин ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд залан эхлүүлдэг уламжлалтай.

Уламжлал ёсоор өнөөдөр 09:30 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол боллоо.

Гэрэл зургаар онцолж байна.