Даян дэлхийд түүхээрээ гайхуулсан Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсны 815, Ардын хувьсгалын 100, Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 110 жилийн ойн мэндийг дэвшүүлье!

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн,  Монгол орон минь дэвжин дээшлэхийн  ашдын ерөөлийг  баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.

Монгол түмэн минь хотол олноороо эрүүл энх байж, ирэх жилийн наадам үзэхийн ерөөлийг өргөе!