Ч.Сумъяабазар
08 сарын 24, 2026
Биет ба биет бус соёлын өвийн гайхамшгийг нэгэн дор цогцлоосон фестиваль өнөөдөр сүүлчийн бөгөөд хамгийн сэтгэл догдлуулсан хаалтын өдөр боллоо!
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17-р бага хуралд (COP17) оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид уг фестивальд зочилж, нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах уламжлалт өв соёл, бэлчээрийн аж ахуйн давуу талтай биечлэн танилцлаа.
Онцлох хөтөлбөрүүд:
Үндэсний бөх, шагайн харваа: Нүүдэлчдийн олон зуун жилийн уламжлалт спорт
Нийтийн баярын гала тоглолт: 21 аймаг, нийслэлийн болон гадаадын өвлөн уламжлагчдын нэгдсэн тоглолт
Гэр барих ба буулгах уралдаан: Нүүдэлчин ахуйн хурд, эв дүйг харуулах уламжлалт тэмцээн
Гар урлалын бүтээгдэхүүн : Гар урлаачдын үзэсгэлэн худалдаа, үндэсний амттаны гудамж








