Филлипинд өнгөрсөн ням гарагт Таал галт уул дэлбэрэх үед нэгэн хос хуримаа хийж байжээ.

Чино, Кат Вафлор нарын хурим Филлипинийн Тагатайн Соланж хот дахь Саванагийн Тагайтай фермид болжээ. Тус газар нь дэлбэрсэн Taaл галт уулнаас 10 милийн зайд оршдог аж. Хуримын гэрэл зурагчин Рандольф Эван гэрлэх ёслолын үйл явдлын ард галт уулын үнс оргилж буй сүрдэм дүр төрхийг фото дуранд буулгасан байна. 

Гэрэл зурагчин Рандольф Эван болон түүний баг Таал галт уулын дэлбэрэлтийн талаарх мэдээллийг сошиал медиагаар тасралтгүй шалгаж байсан гэнэ.  Тэрээр “Бид ажиллаж байх явцдаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан галт уулын дэлбэрэлттэй холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй шалгаж, сэтгэл их түгшүүртэй байсан. Хамгийн муу зүйл тохиолдох үед хэрхэх ёстой талаар ч хоорондоо болгоомжлон ярилцсан” хэмээжээ. 

Хосууд тангараг өргөхөд цаана нь галт уул дэлбэрч байсан ч азаар арга хэмжээний үеэр хүмүүс маш тайван байсан гэжээ. Эваны авсан гэрэл зургаас гадна гэрэл зурагчин Уоррен С.Гарсиагийн авсан хувийн гэрэл зургийг цахимд хуваалцсныг хүргэе.

Филиппинийн Галт уул судлал, сейсмологийн хүрээлэнгээс ням гарагийн орой "Таал галт уулын дэлбэрэлтийн байдал улам дордож, дохиоллын түвшинг 4 хүртэл дээшлүүлсэн, аюултай дэлбэрэлт удахгүй болно" хэмээн мэдэгдсэн байна.


Эх сурвалж: https://nextshark.com/