Хятадад болсон хуримын ёслолын үеэр романтик савангийн дуурь шиг үйл явдал болжээ. Сүйт залуугийн экс найз бүсгүй, хуримын даашинз өмсөн гарч ирж хайртыгаа өөрт нь дахин боломж олгохыг хүсжээ. 

Уг үйл явдлыг баримтжуулсан 30 секундын бичлэг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан даруй интернет хэрэглэгчид цочирдсон сүйт бүсгүйд сэтгэлийн дэм өгсөн байна. Sohu мэдээллийн агентлагийн мэдээлсэнээр тус үйл явдал сүйт залуу, сүйт бүсгүйгээ үнсэх агшинд тохиожээ. 

Бичлэгт харуулснаар бүсгүй, сүйт бүсгүйгээс нь залууг чангааж байгааг харж болно. Сүйт залуу экс найз бүсгүйгээсээ зан байдлын ялгаатай байдлаас болон хоёр тийш болсон гэнэ.

Бүсгүй “бүх зүйл миний буруу байсан, надад дахин боломж олгооч” хэмээн хашхирч байгаа нь сонсогдно. Уг үйл явдалд санаа нь зовж, цочирдсон сүйт бүсгүй танхимыг орхихыг эрэлхийлж байгааг харуулжээ. Энэ харамсалтай нөхцөл байдал яаж үүссэн нь тодорхойгүй байгаа ч сүйт бүсгүй хуримын ёслолоо дуусгаж чадахааргүй бухимдсан байгааг таамаглаж байгаа бизээ.


Эх сурвалж:https://nextshark.com