Х.Оргил
02 сарын 17, 2020
Ухань хотын шинэ захирагч буюу тус хотын намын хорооны дарга Ин Юн, ажлаа аваад дөрөв хоногийн дараа тус хотын хөл хориог улам чангатгаж, өнөөдрөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг зогсоолоо. Зөвхөн түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын болон шаардлагатай хангамжийг тээвэрлэж яваа автомашиныг явуулж байна.
Өмнөх захирагч Жианг Чаолиангийг хямралын үеийг муу удирдан зохион байгуулсан хэмээн олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан юм. Тиймээс хотын намын хорооны албан тушаалаас нь буулгасан юм. Шинэ дарга Ин Юн өмнө нь Шанхай хотын мэр байсан юм.
Хубэй мужийн хөл хорио тогтоосон бусад хотууд, тосгонд мөн оршин суугчдын хөдөлгөөнийг улам бүр хумиж байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.