Peak.mn
10 сарын 11, 2019
БЭЭЖИН. /Xinhua/. Пүрэв гарагт Хятадын өмнөд нутгийн Жянсу мужид гүүр нурсны улмаас гурван хүн амиа алдаж, хоёр хүн гэмтжээ.
Уши хотын гүүрийг нурах үед гүүрний доор гурван автомашин байжээ. Нэг автомашин хүнгүй байсан боловч нөгөө хоёр тээврийн хэрэгсэл дотор байсан гурван хүн амиа алдсан байна.
Мөн гүүр нурсны улмаас гурван автомашин, хоёр ачааны тэрэг гүүрнээс унажээ. Ослын шалтгааныг тогтоохоор Хятадын Зам тээврийн яамны мэргэжилтнүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.