Э.Мөнхтуяа
10 сарын 09, 2019
Африкийн гахайн томуунаас үүдэн гахайн махны хомсдол улам бүр нэмэгдэж буй. Уг асуудлыг арилгахын тулд Хятадын мах үйлдвэрлэдэг жижиг, том фермүүд гахайгаа цагаан баавгай шиг том болтол нь тэжээх болжээ.
Гуанси Жуанг автономит мужийн нийслэл Наннин хотын фермийн эзэн Пан Конг 500 кг жинтэй гахай өсгөсөн нь дундаж настай, бие гүйцсэн эр цагаан баавгайтай адил жинтэй хэмээн Bloomberg агентлаг мэдээлсэн байна.
Фермийн эзэн Пангийн хэлснээр тэдний үржүүлсэн гахайнуудыг 10.000 юань (1.400)-аар зарж борлуулах боломжтой байдаг ба энэ нь нийслэлийн дундаж орлогыг гурав нугалсантай тэнцэхүйц аж.
Үүний зэрэгцээ зүүн хойд хэсгийн Жилин мужийн фермерүүд гахайгаа дунджаар 175-200 кг жинд (385-440 фунт) хүргэхийг зорьж байна. Энэ нь тахал үүссэнээс өмнөх гахайнуудын дундаж жин болох 125 кг (275фунт)-аас хамаагүй хүнд жинтэй юм.
Мөн Кофко Мах, Бээжин Дабэенонг Технологи, Хятадын шилдэг гахайн үржүүлэгч Венс хүнсний бүтээгдэхүүн зэрэг голлох мах үйлдвэрлэгчид махны жинг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ талаар "Bric Agriculture Group"-ын зөвлөх, ахлах шинжээч Лин Гуофа "Том фермүүд хонины махыг 14 хувиар, нядалгааны үед гахайн махны дундаж жинг 110 кг (242 фунт) -аас 140 кг (308 фунт) хүртэл өсгөж байна. Жин их хэмжээгээр нэмэгдсэнээр ашиг 30 хувь өсөх боломжтой" хэмээжээ.
Зарим тооцооллоор Африкийн гахайн ханиад нь Хятадын гахайн сүргийг хоёр дахин бууруулсан тооцоо гарчээ. Африкийн гахайн ханиад нь зөвхөн гахайнд л тусдаг ба олон нийтийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй тухай Pork.org агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.