Хятадын дотоодын аялал жуулчлал нь 4.728 тэрбум юаний орлого бүрдүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа гэж тус улсын Соёл урлаг, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.

Энэ жилийн Тэргэл сарны баяраар Хэнань мужийн Шоулин сүмд “Тэргэл сар сонирхох шүлгийн наадам-3”, Сүнян номын хүрээлэнгээс зохион байгуулсан “Тэргэл сарны баяраар дамжуулан уламжлал соёлоо бадруулья” арга хэмжээ, Фүжөүгийн тэргэл сар сонирхох 12 аяллын шугам зэрэг 20 тусгай арга хэмжээ зохиогдлоо.

Мөн үеэр Шанхайн 30 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийж, 19 улс орны 32 баг оролцон, 300 мянган жуулчныг хамрагджээ.