Х.Оргил
06 сарын 17, 2019
Бямба гарагт эхэлсэн их хэмжээний хүчтэй аадар борооны улмаас хэд хэдэн зам боогдож, зарим газар иргэд усанд осолдож амь насаа алджээ.
Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо /2019.06.15/ 15:30 цагаас эхлэн орсны улмаас Атар 13 гэх газар үер бууж, улмаар Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрчээ.
Авто зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Тѳв аймгийн Лүн сум, Тѳв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 06 сарын 16-ны ѳдрийн 18:00 цагаас 2019 оны 06 сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг хязгаарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Борооны дараах Улаанбаатар манай гэрэл зурагчны дуранд хэрхэн буусныг хүргэж байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.