Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ляна хө рестораны өмнөх нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барих газар шорооны ажил эхэллээ гэх мэдээллийн дагуу МХГ-ын байцаагч нар хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар очиход тус ресторан үүдний хэсгээ буулгасан, үүнийгээ барилгын гадна фасадыг шинэчлэх зорилгоор буулгасан, өргөтгөлийн ажил хийхгүй шилэн фасад хийнэ гэсэн хариу тайлбар өгчээ.
Гэвч энэ сарын 5-ны өдөр тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийхээр дахин очиход барилгын үүдэн хэсэгт газар ухагч экскаватор байрлуулж, автозамын хашлага давуулан явган хүний зам талбайг эвдэж, газар шорооны ажил хийсэн байжээ. 

Иймээс тус газрыг нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байсныг таслан зогсоож, эзэн холбогдогчийг шалгаж байна. Энэ хугацаанд тус рестораны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Фото: