Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ой, УБТЗ-ын 69 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Тус баярын ёслолын ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Г.Жигжиднямаа болон салбарын ахмадууд, холбогдох албаныхан оролцлоо. Мөн энэ үеэр Монгол-Оросын найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон хоёр орны төмөр замчдын  "Найрамдал" хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.