Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын ажил эхэллээ

Б.Номин
06 сарын 16, 2025


Монгол Улс, БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын барилгын ажлыг эхлүүллээ. Хоёр улсын ажил гүйцэтгэгч болох “Тавантолгой төмөр зам” ХХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК хооронд энэ сарын 9-нд барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. 

Энэ хүрээнд төмөр замын хил холболтын төслийн гүүрийн анхны тулгуур цооногийн өрөмдлөгийг хийж, барилгын ажлыг газар дээр нь албан ёсоор эхлүүлж байна.

Энэ төсөл нь Монгол–Хятадын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй, нийт 32.6 км урттай, нэгдүгээр зэрэглэлийн,1520 мм өргөн болон 1435 мм нарийн царигийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий тээврийн сүлжээ болохоор төлөвлөсөн, стратегийн ач холбогдол бүхий чухал төсөл юм.

.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.