Х.Оргил
06 сарын 12, 2020
Гурван сар гаруйн дараа ОХУ-ын нийслэл Москва хот хөл хорионы онцгой дэглэмээ буурууллаа.
Хотын иргэд гудамжинд чөлөөтэй явж, нийтийн тээвэр, метрогоор үйлчлүүлж байна. Үсчний газар, гоо сайхны салон, дэлгүүрүүдийг нээгдэхийг зөвшөөрсөн ч хоолны газрууд, кафе, ресторануудыг дотор үйлчлүүлэхийг зөвшөөрөөгүй хэвээрээ. 6 дугаар сарын 16-наас эхлэн нийтийн хоолны газрууд гаднах талбайдаа үйлчлүүлэгч авахыг зөвшөөрч эхлэх аж.
6 дугаар сарын 23-наас спорт, эрүүл мэнд фитнессийн төвүүдийн үйл ажиллагааг нээх юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.