Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнасан билээ.  Тэдний дунд залуу, халуухан бүсгүй олон байсны нэг нь УИХ-ын гишүүн О.Содбилэг гишүүний гэргий Э.Туул байв. 

Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэхэд дөнгөж 20 гаруйхан настай юм шиг үзэсгэлэнтэй тэрбээр энэ өдөр мөн л загварын мэдрэмжээ алдсангүй. Нөмрөгтэй загвар бүхий цагаан дээл, бор хилэн өндөр өсгийтээр гоёж эхийн одонгоо гардсан юм. Э.Туул хатагтай үндэсний хувцасаар гоёх дуртай бөгөөд загвараа гаргадаг талаараа ярьсан байдаг.

Гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой тэрбээр “Оргио” тахианы үйлдвэрийг ажиллуулдаг билээ. Хүний сайн хань, хүүхдийнхээ мундаг ээж бас бизнест одтой тэрбээр нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн олон ажил хийдэг гэдгээрээ дээдсийн хүрээлэнгийн дунд нэр хүндтэй нэгэн юм. Гэсэн хэдий боловч хийсэн ажлаа тэр бүр хэвлэлээр цацуулж рекламдуулдаггүй ажээ.