Фото: С.Баярцогтыг 30 хоног цагдан хорихоор боллоо

Х.Оргил
04 сарын 03, 2018

Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг энэ сарын 1-нд цагдан хорьсон билээ. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал дөнгөж сая болж өнгөрлөө. Шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргав. Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Орхон "Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Өчигдөр яллагдагчаар татах тогтоол гаргасан. Өнөөдөр үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа" гэв.

Одоо Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг шүүх хурал болж байна. Тэд Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа билээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүх


Өмгөөлөгч Г.Орхон /10:30 минутын орчимд/


Өмгөөлөгч Г.Орхон /10:30 минутын орчимд/


Шүүх хурал үргэлжилсээр...

Холбоотой сэдвүүд

офшор оюу толгой с.баярцогт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.