Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбийн голд нэг хүн унаж амь эрсэдсэн хэрэг гарчээ. 

Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд Сэлбэ голд эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлага өчигдөр /2019.06.16/ Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж нэр хаяг тодорхойгүй / 50 орчим насны, эрэгтэй/ хүний цогцсыг цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.



Сэлбэ гол