Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, SPS HD телевиз хамтран чансаа ахиулах 14 шилдэг тулаанчийн "MGL-1 FIGHT NIGHT №2" тулааныг өчигдөр Спортын төв ордонд зохион байгууллаа.

Холимог тулааны хамгийн хөнгөн жингийн 1 номерийн төлөө “Хөх чоно” клубын тамирчин Ц.Батнасан түүний эсрэг “Ширэн бээлий” клубын тамирчин А.Аюуш, мөн 77 кг жинд “Шандас дожо ТУНГАА team”-ийн тамирчин Ховд аймгийн харьяат Б.Энх-Оргил, Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын харьяат Э.Даваабаяр нар тулалджээ.

Гал гарсан тулааны фотог хүлээн авна уу.