Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан "Монголын соробангийн холбоо" Японы ЭСЯ-тай хамтран "Соробангийн улсын VIII олимпиад"-ыг өнөөдөр зохион байгууллаа. 

Соробан гэдэг нь 500 жилийн түүхтэй Япон үндэсний тоо бодох хэрэгсэл буюу сампин юм. “Монголын соробангийн холбоо” япон стандартын дагуу Монголд сургалт явуулж эхлээд 10 орчим жил болж байгаа аж.