“TOЯA” хүүхэд хөгжлийн академиас дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа соробан сампин, ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр MҮЭСТО-д болж байна. 

Тус тэмцээнд  арван аймаг, нийслэлийн бүх дүүргээс нийт 800 орчим хүүхэд  оролцохоор бүртгүүлжээ. Өнгөрсөн зургадугаар сард зохиогдсон энэхүү тэмцээнээс шалгарсан багш сурагчид ирэх сард Малайзын нийслэл Куала Лампур хотод зохиогдох “Цээж тоолол,сорабан сампингийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох гэж байна.

Энэ тэмцээнд дэлхийн 50 гаруй орны 10000 орчим хүүхэд оролцох юм. Монгол Улсыг төлөөлж “ТОЯА”  хүүхэд хөгжлийн академиас оролцох хот, орон нутгийн 78 суралцагч хүүхдийн зуны амралтаар, есдүгээр сараас хойш амралтын өдрүүд, хичээлийн бус цагаар бэлтгэлээ хангаж байна