Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар хавдартай хүүхдүүдэд 30 сая төгрөг хандивлав

Х.Оргил
06 сарын 02, 2019

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар хорт хавдартай хүүхдүүдэд туслах "Итгэл хайранд" үндэсний аянд 30 сая төгрөг хандивлажээ.

Тус аяныг санаачлан бусдыг уриалж байгаа A Cool өвчиндөө шаналж буй бяцхан охиныг Live хийж дамжуулсан нь түүнийг уг шийдвэрийг гаргахад хүргэсэн байна.

Тэрбээр уг аянд Язгуур бага сургуулиа барих газраа худалдан авахаар хадгалсан 30 сая төгрөгөө хандивласнаа дуулгажээ.

Энэ тухайгаа Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүк хуудастаа "Өвчиндөө шаналж буй бяцхан охиныг Live хийж сошиалаар харуулан бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа.

Надад ч, хүндхэн амьдралтай хамаатан саданд маань ч гэсэн мөнгөний хэрэгцээ бий. Энэ 30 сая төгрөг Монголын Оюун Ухааны Академийн хамт олон болоод академид суралцаж буй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхний зүгээс өгч буй дэм юм. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Өнөөдөр "Итгэл хайранд аян"-ы дансанд мөнгөө шилжүүлнэ.Бяцхан дүү минь хурдан эдгээрэй" хэмээн бичжээ.

Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба өдгөө Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.

Холбоотой сэдвүүд

ой тогтооолт х.хатанбаатар

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.