Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ 12 дугаар сарын 14-16-нд Австрийн нийслэл Вена хотноо болж А.Янжиндулам мөнгөн медаль хүртжээ. Монгол Улсын нэрийн өмнөөс оролцсон А.Янжиндулам 5 минутад 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон байна. Энэ удаагийн ДАШТ-ий нэгдүгээр байрт Англи улсаас оролцсон Кэйти Кермод шалгарлаа. Тэрбээр 14 хэлтэй, англи, швед, испаниар чөлөөтэй ярьдаг, ой тогтоолтын ДАШТ-ийэмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлдалтан медаль хүртэж, дэлхийн рекорд тогтоож байсан билээ. А.Янжиндулам өнгөрсөн онд “Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан базерын эзэн болж, финалын шатанд оролцсон юм.

Гэхдээ тэрбээр зохион байгуулагч санаатайгаар хуудсаа 1 секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа зэргээр шалтагласанд сэтгэл дундууд байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудастаа "Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзэж мэдээжийн үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо. Тэдний зурагт хуудсууд дээр Монголын туг ч байгаагүй! Энэ тэмцээн хэдийгээр "дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" нэртэй боловч бараг европын тэмцээн болчихлоо" хэмээн бичсэн байна.