Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна.

Энэ өдөртэй холбогдуулан Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд “Ёс суртахуунаа эрхэмлэе” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа боллоо. “Ёс суртахуунаа эрхэмлэе” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанд төр, Засгийн төлөөлөл оролцож лам хувраг, сүсэгтэн олонд баяр хүргэж үг хэлсэн юм.

Гандантэгчэнлин хийдээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.