Бэгзийн Явуухулан нь XX зууны манлай их яруу найрагч байв. Залуучуудын үнэн, Улаанбаатарын мэдээ сонинд сурвалжлагч, хариуцлагатай эрхлэгч, МЗЭ-ийн хороонд яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан. ХХ зууны Монголын яруу найрагт иргэний уянгын шинэ чиглэл бий болгосон төлөөлөгч. 1967 онд Би хаана төрөв, Сохор зоосны дууль, Пионер, Түлээчин, Анхны цас зохиолоороо Төрийн шагнал хүртжээ.


Өнөөдөр түүний мэндэлсний 90 жилийн ойн өдрийг тохиолдуулан Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд буй гэрэлт хөшөөнд нь үзэг нэгт нөхөд нь хүндэтгэл үзүүллээ.