Х.Оргил
06 сарын 22, 2019
Энэ сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн. Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг доорх чиглэлд байгуулсан. Үүнд:
Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалах хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.