Хөвсгөл аймгийн нутагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн нас баржээ.

Тодруулбал, 2020 оны 10 дугаар сарын 31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нэгдүгээр багийн нутаг Хужиртын давааны замд /сумын төвөөс баруун урагш 30 км/ шороон замд Toyota_prius маркийн автомашин онхолдож, зорчигч 38 настай, эмэгтэй, Ц-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба