Дорнод аймгийн Баяндун суманд ѳчигдѳр 2 хүн зам тээврийн ослоос нас барсан гэж ТЦА-аас мэдээллээ. Үүний нэг нь 1 настай хүүхдийг мѳргѳж амь насыг нь хохироосон хэрэг юм. Тухайн иргэн хашаандаа ухрахдаа анхаарал болгоомжгүй хандсанаас болж 1 настай хүүхдийг мөргөн уг харамсалтай явдал болжээ.

Он гараад Дорнод аймагт 1-5 настай 3 хүүхэд томчуудын хариуцлагагүйн улмаас ийнхүү амь насаа алдаад байна. Нийслэлд ч  мөн сар шинийн баярын үеэр СХД-т автомашинаар ухрахдаа хүүхэд дайрсан хоёр осол гарсан юм.

ТЦА-наас тодруулахад жилд дунджаар 10 гаруй хүүхэд хашаандаа автомашинд дайруулж амь насаа алддаг, голдуу ойр дотны хүмүүс нь санамсар болгоомжгүй үйлдлээс уг хэрэг гардаг гэв. Насны хувьд 1-5 насны хүүхдүүд энэ төрлийн осолд өртдөг байна.

Иймээс ТЦА-аас эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй байхыг,  хашаанаас гарч орохдоо анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.