Сэрэмжлүүлэг: Согтуугаар машин жолоодон айлын гэр дайрч, хоёр хүний амийг хохироожээ

Б.Баясгалан
10 сарын 16, 2020

Согтуу жолооч айлын гэр дайрч, хоёр хүний амийг хохироосон харамсалтай хэрэг өчигдөр Дорнод аймгийн нутагт гарчээ.

Тодруулбал, 2020 оны 10 дугаар сарын 16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймаг Хөлөнбуйр сум гуравдугаар багт Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын 2 хүний амь насыг хохироосон ноцтой зам тээврийн осол гарчээ.

Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.  

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Холбоотой сэдвүүд

осол тца

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.