Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих ажлын явц эрчимтэй өрнөж байна.

Тухайлбал үндсэн гүүрийн 95 шон сууриас 75, L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт суурь, нийт 83 шон суурийн цутгалтыг ажлыг гүйцэтгэсэн байна. Хуваарилах хавтан 40 хийхээс 25, 37 баганан тулгуур хийхээс 25, үндсэн гүүрийн 3 дам нуруу цутгалт авчээ.

Олимпын гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелын блокийн худаг 5 хүртэлх сувагчлалын буцаан дүүргэлтийн ажил хийгдсэн гэв. Нарны замын урд байрлах цахилгааны 6 худгийн ул бетон, шалны бетон цутгалтын ажил болон худгийн хананы арматур, хэв хашмалын ажил хийгдэж байна. "Таван богд" ХХК-ний эзэмшлийн хашаанд байрлах Ф150мм цэвэр усны шугам болон Ф250мм дулааны шугамын хамгаалалтын хашаа болон шугамын газар шорооны ид өрнөж байгааг Авто зам хөгжлийн газраас мэдээллээ.

Фото: