Ардчилсан намын гишүүд дэмжигчид, “Хөгжлийн төлөө эмэгтэйчүүд” ТББ хамтран Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр хүргүүлсэн билээ.

Шаардлагын хариуг өгөөгүй учраас жагсагчдын төлөөлөл үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Тэд ХУД-ийн 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан, мөн Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сүрьеэ өвчний халдвар олноороо авсан учраас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг, хуулиийн салбарын гажуудуулсан хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг гаардаж байгаа юм.