Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий Брижит Макрон "Vestiaires" гэдэг олон ангит кинонд тоглосон бөгөөд уг кино энэ сарын 15-ны өдөр дэлгэцэнд гарах ажээ.

"Vestiaire" нь богино хэмжээний олон ангит кино бөгөөд гол дүрүүд болох усан сэлэгч Роми, Орсон хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажээ. Хэдийгээр бие бялдрын хувьд дутуу боловч тэд хошигнох мэдрэмж сайтай бөгөөд түүнийгээ анд нөхөд болон үзэгчидтэй хуваалцана.

Брижитийн тоглосон хэсгүүд болон хамтран тоглосон хүмүүсийн сэтгэгдлийг телевизийн "France2" сувгаар үзүүлжээ. “Брижит манай цуврал киног байнга үздэг фанат учраас бидэнтэй хамт кинонд тоглохыг санал болгосон” гэж жүжигчин Адда Абделли ярьж байна. 

Францын тэргүүн хатагтай кино зураг авахуулахдаа цэнхэр тэнгэрийн өнгөтэй костюм өмсчээ. Тэрбээр энэ хувцастайгаа 2017 оны 5 дугаар 14-нд болсон нөхрийнхөө тангараг өргөх ёслолд оролцож байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг