Залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистерийн зэрэг эзэмших боломжийг олгодог Фулбрайтын оюутны хөтөлбөр зарлагдлаа. 

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн ба жил нийт 13-15 оюутан хамруулж байна.

Энэ жилийн Фулбрайтын хөтөлбөр энэ сарын 24-нийг хүртэл өргөдлийн материал хүлээн авах юм.

Тавигдах үндсэн шалгуурууд:

  • Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;
  • 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх;
  • Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
  • Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT, TOEFL PBT/ITP эсвэл дүйх IELTS оноотой байх (дэлгэрэнгүйг доороос харна уу);
  • АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Энэхүү тэтгэлгээр суралцах чиглэлүүд болон дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.