peak.mn
01 сарын 02, 2019
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна.
Хуульд импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөх бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх тухай хууль мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.