Х.Оргил
10 сарын 21, 2020
2020 оны III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгохоор төлөвлөөд буй. Энэхүү мөнгийг маргаашаас эхлээд иргэдийн данс руу шилжүүлж эхлэх аж.
Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас ажлын долоо хоногт багтаан хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу явуулах журамтай байдаг.
Энэ дагуу иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулан өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 20-нд Сангийн яам руу илгээдэг.
Сангийн яам хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 45 өдөрт багтаан илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ.
Үүний дараа Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу/арилжааны банк/ буцаан олголтыг шилжүүлнэ.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байна.
Албан татвар төлөгч нь хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.
Албан татвар төлөгч нь 2018 оны сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-ны дотор цахим төлбөрийн баримтын систем (https://ebarimt.mn/)-д бүртгүүлсэн байна
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.