Өнгөрсөн баасан гарагт Японы сайд нарын танхимаас баталсан ажиллах хүчний хомсдолд орох эрсдэлтэй байгаа салбаруудад гадаад ажилтнуудын тоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Япончуудын дийлэнх нь дэмжиж байгаа нь “Kyodo” агентлагийн ням гарагт нийтэлсэн санал асуулгын дүн харуулжээ.

Энэ амралтын өдрүүдэд утсаар явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, санал асуулгад оролцогчдын 51.3 хувь нь уг хуулийн төслийг дэмжиж байна гэж хариулсан бол 39.5 нь дэмжихгүй гэсэн хариултыг өгсөн байна.

Үүнээс дүгнэхэд Японы сөрөг хүчний намын хууль тогтоогчид болон эрх баригч намын зарим гишүүдийн шүүмжлэлтэй хандаж буй хуулийн төслийг Япончууд таатай хүлээн авч буй нь ажиглагджээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Kyodo/