УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг томилох саналыг хэлэлцэж, нийт гишүүдийн 91.3 хувь нь дэмжлээ

Дамдины Цогтбаатар нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлалын мэргэжлээр төгссөн. Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташед ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Тэрээр БОАЖ-ын сайд, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албыг тус тус хашиж байсан.