Б.Баясгалан
08 сарын 05, 2019
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг 7 дүүрэг дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байна.
Үүнээс үүдэн өнөө өглөөний 7 цагаас эхлэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоогоод байна. Жагсаал цуглаан улам олширч, эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэн тул иргэд жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг тус Ерөнхий консулын газраас зөвлөж байна.
Мөн Хонконгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.
Иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж үүрийн 4 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.