ХОНКОНГ. /CGTN/. Өнгөрсөн зургадугаар сараас хойш олон нийтийн дэг журам зөрчсөн хэргээр нийт 420 хүнийг баривчилсан гэж Хонконгийн Цагдаагийн газраас мэдэгджээ.
Хууль бусаар жагсаал зохион байгуулж, үймээн самуун дэгдээсэн, цагдаагийн биед халдсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн болон бусад гэмт хэрэгт холбогдуулан 16-74 насны 420 хүнийг баривчилсан байна.
Хонконгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөсний гол шалтгаан нь эх газрын Хятад руу сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөлтэй холбоотой юм.
Энэ талаар манай улсын Гадаад харилцааны яам, Консулын газар сэрэмжлүүлэг гаргасныг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.