Б.Баясгалан
11 сарын 12, 2019
Хонконгт сүүлийн таван сарын турш үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжих хандлагатай байна.
Өмнө нь ихэвчлэн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байсан эсэргүүцлийн жагсаал өчигдөр буюу энэ сарын 11-нд ихээхэн далайцтай, олон газар нэгэн зэрэг зохион байгуулагдсантай холбогдуулан олон сургууль, үйлчилгээний төв, албан газрууд үүдээ бариад байна.
Мөн зарим метроны буудлуудад сүйтгэх халдлага гарсан тул метро болон галт тэрэгний буудлууд хаагдаж, үүнийг даган Хонконгийн хилийн боомтуудын автомашин, автобусаар зорчих хэсэгт өндөр ачаалал өгч, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг ихээхэн удаашруулаад байна.
Иймд Хонконг руу автомашин болон автобусаар зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа сайтар төлөвлөхийг зөвлөж байна.
Хонконгт ойрын үед дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байгаа тул та бүхэн эдгээр газруудаар зорчихгүй байж, аюулгүй байдалдаа анхаарна уу гэж Ерөнхий консулын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.